SDasdas

Мэдээ, Мэдээлэл

Суралцагчдын хөгжил төлөвшил, багаар ажиллах үйл ажиллагааг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлээрээ бахархах, үндэсний өв соёлоо дээдлэх, Монгол уламжлалаа судлах, үндэсний хувцасны хэрэглээ, өв соёлыг сурталчлах зорилгоор уг ажлыг зохион байгуулав.Мөн энэ үеэр аймгийн музейн мэргэжилтэн н.Одмаа дээлний соёлын талаар мэдээлэл хийлээ.Суралцагчид монгол орны бүс нутгийн онцлог амьдралын хэв маяг, ястны хувцас өмсгөлийн талаар судлаж, ханын сонин хийх,,Хөвсгөл аймгийн ястангуулын онцлог хувцас хэрэглэлийн соёлын талаар танилцуулга хийх, Хөвсгөл нутгаа хэн сайн мэдэх вэ, монгол орноо хэн сайн мэдэх вэ, АХА, монгол наадгай тоглох зэрэг танин мэдэхүйн өртөөчилсөн аялал зохион байгуулж мэдлэгээ тэлсэн юм.Энэхүү ажлыг соёлын бүтээлч сарын аяны хүрээнд зохион байгуулсан гэдгээрээ онцлог болов.
2024-2025 оны салбарын болон сургуулийн зорилго, зорилтын хүрээнд багш, ажилтнуудын судалгаа шинжилгээ хийх арга зүйг дээшлүүлэх, шинэ санаа шийдлийг гаргаж хэлэлцүүлэн цаашид байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллах зорилго бүхий уг хуралд 10 баг оролцлоо.Монгол улсын зөвлөх багш Ж.Баттогтох ахлагчтай баг тэргүүн байр, Н.Нямдорж ахлагчтай баг дэд байр, Н.Нарантунгалаг ахлагчтай баг гутгаар байрыг тус тус эзлэв. Багуудын гаргасан шинэ санаа шийдлийг хэлэлцүүлэн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхээр боллоо.
Байгууллагын хүсэлтийг үндэслэн ЖАЙКА сайн дурын гишүүдээ томилдог бөгөөд Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж аялал жуулчлал,ойн чиглэлээр хамтран ажиллах хүсэлт гаргасан.Монгол Япон хоёр орны хамтын ажиллагааны гэрээний дагуу байгууллагын хүсэлтийг үндэслэн аялал жуулчлалын чиглэлээр сайн дурын багш хоёр жилийн гэрээтэй ирж ажиллахаар боллоо.Сайн дурын багш нь ижил мэргэжлийн хүнд өөрийн мэдлэг туршлагаа хуваалцах,зөвлөгөө өгөх,аялал жуулчлалын хичээл заах,аялал жуулчлалын хичээлийн хөтөлбөрийг сайжруулах, сургуулийн зүгээс өгсөн бусад ажлыг хийж гүйцэтгэх юм. Ирэх оны 2-р сард сайн дурын багш хоёр жилийн гэрээтэй ирэх талаар ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын сайн дурын гишүүдийн зөвлөлийн зохицуулагч Миёоши Акира захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч С.Баттуяад танилцуулалаа.      
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежтэй хамтран ажилладаг түншлэгч байгууллагуудын дундах спортын тэмцээнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Түншлэгч байгууллагуудын хамтын оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгын дор гар бөмбөг, дарс төрлөөр зохион байгуулагдав. "Түншлэгч-2024" спортын тэмцээнд хамтын ажиллагаатай байгууллагуудын 100 гаруй тамирчид оролцсон өргөн хэмжээний тэмцээн боллоо.
Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-нь дээрх төслийг хэрэгжүүлж буй юм.Төслийн 2 шат гурван аймагт хэрэгжих болсны нэг нь манай аймаг юм.Уг төсөл ой болон ХААН-н салбарт хэрэгжинэ Мэргэжлийн болон техникийн боловсрол ,сургалтын тогтолцоонд хосмог сургалтыг нэвтрүүлэхэд оролцогч талуудыг чадавхжуулах нь энэ төслийн зорилго юм. Төсөл хэрэгжүүлэх сургуулийг Мэргэжлийн баг сонгон шалгаруулах бөгөөд төслийн баг сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд,Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Байгаль орчны яам, Боловсролын ерөнхий газар ,НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн төлөөлөл оролцсон өргөн хэмжээний уулзалт боллоо
Суралцагчдын хөгжил оролцоо,авьяас чадварыг нээх, өв соёлыг өсвөр хойч үед өвлүүлэн үлдээх зорилгын дор ЯРГУЙ урлагийн наадам зохион байгуулагдав. Найрал дуу Хүүхдийн дуу Ардын дуу Гоцлол бүжиг Хамтлаг бүжиг Гоцлол хөгжим Язгуур урлаг зэрэг урлагийн найман төрөлд 10-11 ангийн суралцагчид оролцож,шилдгүүдээ тодрууллаа.