Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нь манай сургуультай олон жилийн хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна.
Уг нийгэмлэг нь "ТҮНШЛЭЛД СУУРИЛСАН ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТ-II" төслийг хэрэгжүүлж буй юм.
Төслийн 2 шат гурван аймагт хэрэгжих болсны нэг нь манай аймаг бөгөөд уг төсөл ой болон ХАА-н салбарт хэрэгжинэ.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тогтолцоонд хосмог сургалтыг нэвтрүүлэхэд оролцогч талуудыг чадавхжуулах нь энэ төслийн зорилго юм.
ГОУХАН-ийн талаар мэдээлэл авах бол энд дарна уу!