Монгол улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2024 оны А/707 тоот захирамжаар батлагдсан “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил”ийн хүрээнд нийгмийн салбарын байгууллагууд “Бид танд үйлчилье” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулсан юм.Тус арга хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр, Олон улсын Гэр бүлийн өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой бөгөөд нийгмийн салбарын байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, ажлын уялдаа холбоог хангах, иргэдийн санал хүсэлтийг сонсож, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилготой юм.Энэхүү үйл ажиллагаанд ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж нь “БҮТЭЭЛЧ СУРГУУЛЬ” арга хэмжээг зохион байгуулж,2025-2026 оны хичээлийн жилд элсэлт авах мэргэжлүүдийн танилцуулга, багш,суралцагчдын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн тавьсан юм.Нийгмийн салбаруудын бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах зорилго бүхий энэхүү арга хэмжээнд багш, ажилчид, суралцагчид оролцож, сургуулийн зорилго зорилт, мэргэжлийн хөтөлбөрийн танилцуулгыг олон нийтэд түгээлээ.Дээрх үйл ажиллагаанд 300 гаруй суралцагчид оролцлоо.