SDasdas

Мэдээ, Мэдээлэл

Багш,ажилчдыг бие бялдрын сорилтод хамруулах,идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж багаар ажиллах чадварыг сайжруулах зорилгын дор уг арга хэмжээг зохион байгуулсан. Байгууллагын ХАБЭА-н зөвлөл, Ёс зүйн дэд хороо, ЗАА-н ажилчдын хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээний хүрээнд Хөгжимт хөдөлгөөн, биеийн өндөр жин хэмжих, индекс тодорхойлох,зөвлөгөө өгөх Витаминжуулалт, сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн тус тус зохион байгуулагдсан юм.  Байгууллагын ХАБЭА-н зөвлөл, Ёс зүйн дэд хороо, ЗАА-н ажилчдын хамтран зохион байгуулсан уг тэмцээн хоёр өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Багш,ажилчдын спортын тэмцээнд 10 баг оролцож Тэргүүн байрыг Эрдэнэдалай ахлагчтай баг Дэд байрыг Лхагвасүрэн ахлагчтай баг Гутгаар байрыг Чулуунбаатар ахлагчтай баг тус тус эзлэв бусдыгаа хошуучлан манлайлав.  
 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам"-д заасны дагуу жил бүрийн З-р сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль"-ийг хийдэг.Энэ журмын дагуу ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн багш,ажилчид, оюутан суралцагчид дуут дохиогоор ажлын байраа орхин гарч заасан цэгт цуглав.Аймгийн онцгой байдлын газрын нягтлан дэслэгч Н.Одхүү, гал түймэр унтраах, аврах 27-р ангийн салааны захирагч ахлах дэслэгч Д.Ганбаатар нар бэлэн байдлын үзлэг хийлээ.    
Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөгжлийн зөвлөх Маркус Пеш, суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн С.Сайншүр, төслийн ахлах мэргэжилтэн Д.Заяасайхан нарыг ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Ганхөлөг хүлээн авч уулзан, сургуулийн танилцуулга мэдээллийг өглөө. Тус нийгэмлэг хөдөө аж ахуйн менежмент,экосистемийн тогтвортой байдлыг хангах төслийг манай аймагт хэрэгжүүлэх юм. Уг төсөл манай сургуульд ойн техникч бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих бөгөөд төслийн багийнхан орчны үнэлгээ хийх, сургуулийн материаллаг бааз болон үйл ажиллагаатай биечлэн танилцах юм.  
Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны А/200 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам”-ын дагуу “Монгол ур чадвар-2025” сургуулийн шатны уралдаан хоёр өдөр амжилттай болж өндөрлөв. Энэ удаагийн уралдаанд зургаан мэргэжлийн чиглэлээр оролцож, шилдэгүүдээ тодруулав. Механикжсан тээврийн хэрэгсэл, мехнизмын засвар үйлчилгээ мэргэжлийн ангилалд М.Алтанхуяг, Б.Баасансайханбаяр, Д.Дэлгэрмөрөн, Э.Лхагвадорж нар оролцож, тэргүүн байрыг Б.Баасансайханбаяр эзлэж, сургуулиа төлөөлөн үндэсний хэмжээний уралдаанд оролцох эрх авлаа. Хоолны үйлчилгээ мэргэжлийн ангилалд Б.Амгаланбат, Б.Батгэрэл, О.Батдалай, .Мөнх-Эрдэнэ нар оролцож тэргүүн байрыг О.Батдалай эзлэж сургуулиа төлөөлөн үндэсний хэмжээний уралдаанд оролцох эрх авлаа. Барилгын сантехник, хоолой угсралт мэргэжлийн чиглэлээр Б.Лхагбаяр, О.Түмэнцэнгэл, Ц.Лхагва-Очир, Ж.Төгсбилэгтболд нар оролцож тэргүүн байрыг Ц.Лхагва-Очир эзлэж, үндэсний хэмжээний уралдаанд оролцох эрх авлаа. Барилгын шал, хананы засал чимэглэлч мэргэжлийн чиглэлээр С.Пүрэвдалай, Б.Сугармаа, Н.Нямлхагва, З.Баасандорж нар оролцож тэргүүн байрыг С.Пүрэвдалай тэргүүн байр эзлэж үндэсний хэмжээний уралдаанд сургуулиа төлөөлөн оролцох эрх авлаа. Цахилгаан хангамж, тоног төхөөрөмж ашиглалт мэргэжлийн чиглэлээр Б.Хишигбат, Б.Лхагвадорж, Б.Гэрэлтбуд, Э.Буяннэмэх нар оролцож тэргүүн байрыг Э.Буяннэмэх эзлэж үндэсний хэмжээний уралдаанд оролцох эрх авлаа. Барилга бүтээц, угсралт / модон эдлэлийн мужаан/ мэргэжлийн чиглэлээр А.Нямбаяр, П.Пүрэвдалай, Б.Энхбаяр нар суралцагч оролцож тэргүүн байрыг А.Нямбаяр эзлэж үндэсний хэмжээний уралдаанд оролцох эрх авлаа. Шагналыг Аймгийн Боловсролын газрын дарга О.Бадраа, Мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсрол хариуцсан ахлах арга зүйч Ц.Мөнхсоёл,Монгол улсын мастер тогооч У.Адьяаням, сургуулийн захирал Б.Ганхөлөг нар гардуулан өгч, амжилт хүслээ.  
Нээлтийн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн, аж ахуй нэгж байгууллагуудын эксперт шүүгч, мэргэжлийн хичээлийн эксперт багш нар оролцлоо. "Монгол ур чадвар-2025" сургуулийн шатны уралдаанаас улсын хэмжээнд зохион байгуулагдах шилдэг оролцогч шалгарах бөгөөд цаашлаад дэлхийн ур чадварын уралдаанд оролцох өргөн боломж, өмнө нь оролцож байсан туршлага бий гэдгийг ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Ганхөлөг онцлон хэллээ. Энэ удаагийн уралдаанд хоолны үйлчилгээ механикжсан тээврийн хэрэгсэл,механизмын засвар үйлчилгээ цахилгаан тоног төхөөрөмж ашиглалт барилгын сантехник хоолой угсралт барилгын шал, хананы засал чимэглэлч барилга бүтээц, угсралт мэргэжлийн чиглэлээр оролцож байна.  
Бүгд Найрамдах Солонгос улсын үл хөдлөх хөрөнгийн холбоо, AI GLOBAL COLTD төлөөлөгч Таг Жон Ху, Барилга орон сууцны форум судлаач,P&D PARTNERSHIP төлөөлөгч И Мен Бон, GLOVSL KDI төлөөлөгч Ким Вон Сүи ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Ганхөлөг нар уг гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүлэв.Олон улсын төсөл хэрэгжих эхлэл тавигдсан нь хоёр орны найрсаг харилцаа бэхжих, коллежийн хувьд гадаад харилцааг өргөжүүлэх өргөн боломж гэж үзэж байгааг энэ үеэр талууд онцлов.