SDasdas

Мэдээ, Мэдээлэл

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж-ийн захиргаанаас сургууль танилцуулах ажлыг зохион байгууллаа. "Дэлгэрмөрөн" ЕБС-ийн 9-р ангийн 4 бүлгийн 80 гаруй сурагчид коллежийн мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Мэргэжлийн ангиудыг сонгон суралцсанаар сар бүрийн 200.000 төгрөгийн мөнгөн тэтгэмж,ШУТИС-д шатлан суралцах боломжтой юм.  
Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийг тохиолдуулан зохион байгуулсан "Хөвсгөлийн багш-2024" спортын наадмын нээлтийн үйл ажиллагаа амжилттай болов.  "Хөвсгөлийн багш-2024" спортын наадамд 31 багийн 700 гаруй тамирчид оролцож байна. Энэ удаагийн наадмыг ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж амжилттай зохион байгуулав.
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн удирдах зөвлөл нь 9-н хүний бүрэлдэхүүнтэй.  Удирдах зөвлөл нь Аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж,  ШУТИС-ийн захирал Т.Намнан, түншлэгч байгууллагын төлөөлөл, багш,ажилчдын төлөөлөлөөс бүрддэг. 2024-2025 оны хичээлийн жилийн удирдах зөвлөлийн анхдугаар  хурлаар ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн захирлын үйл ажиллагааны тайланг сонсож,удирдах зөвлөлийн болон коллежийн дүрмийг хэлэлцэж батлав.
Боловсролын ерөнхий газар, "Оюу толгой" ХХК-аас ахлах ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах, ирээдүйд үнэ цэнтэй ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор уг өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгөөр ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй мэргэжлийг хэрхэн эзэмших, цаашид шатлан суралцах боломжийн талаар 100 гаруй суралцагчдад зөвлөгөө мэдээлэл өгч, ажиллаа.
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн оюутан суралцагчид ээлжит дадлагад гарах гэж байна. Энэ хүрээнд сургуулийн удирдлагууд барилгын мэргэжлийн оюутан суралцагчдыг дадлагажуулах түншлэгч байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар барилгын салбарын аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн сургуультай хамтран ажилласаар ямар ямар давуу тал байдаг талаарх мэдээллийг өглөө. Мөн хүүхэд хамгаалалын талаарх зөвлөмж өгч, барилгын салбарын аж ахуй нэг байгууллагад хувиарласан дадлагажих хүүхдийн тоог танилцууллаа. Цаашид хэрхэн хамтран ажиллах талаар гурвалсан гэрээ байгуулан ажиллахаар болов.  
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж 51 дэхь хичээлийн жилийн нээлтээ хийлээ. 2024-2025 оны хичээлийн жилд  500 гаруй суралцагчид мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшинэ.