Мэдээ, Мэдээлэл

research

ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИМИ,ФИЗИЗИЙН ЛАБОРТОРИЙН 140 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

Монгол, Япон улсын засгийн газрын гэрээгээр Боловсролын яам JICA олон улсын байгууллагын дэмжлэгээр ШУТИС-д уг төсөл хэрэгжиж байгаа.

Монгол улсын инженерийн салбарт шаардлагатай инженерийн хүний нөөцийг бэлтгэх,судалгаа,боловсролын чадавхыг сайжруулах,бэхжүүлэх, байгалийн ухааны хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд хүргэх нь энэ төслийн зорилго юм.

Энэхүү төслийн үр дүн, ач холбогдол нь эрдэмтэн,багш, судлаачдын мэдлэг, заах арга зүй, чанар сайжрах, судалгааны лабораторийн тоног төхөөрөмж сайжрах, инженер болон байгаль орчны сургалт судалгааны мэдлэг, ур чадвар дээшлэхэд оршиж буй юм.

Төслийн хүрээнд ШУТИС олон улсын зэрэглэлд нийцсэн байгалийн ухааны сургалт судалгааны хамгийн сүүлийн үеийн,өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжийг ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежд хүлээлгэн өглөө.

Тоног төхөөрөмжийг хүлээн авах ёслол өнөөдөр болж, уг арга хэмжээнд Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Пүрэвдорж, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Т.Намнан, Хөвсгөл аймгийн Боловсролын газрын дарга О.Бадраа, бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ш.Отгон-Эрдэнэ, ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Ганхөлөг, Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн З.Цолмончимэг, ЖАЙКА олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Сано Тошихиро болон багш, суралцагчид оролцлоо.

Инженер болох хүсэлтэй залуусыг бэлтгэх, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг орон нутагтаа олгох боломж ийнхүү нээгдлээ.