ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн суралцагчдын дотуур байрын танилцуулга
1989 онд 200 хүүхдийн дотуур байрын барилгыг ашиглалтанд оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар эмэгтэй 59 эрэгтэй 28 нийт 87 суралцагч хүлээн авах хүчин чадалтайгаас 2024-2025 оны хичээлийн жилд эмэгтэй 39, эрэгтэй 18 суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Дотуур байрын бүтэц орон тоо
Байрын багш 2, жижүүр 4, эмч 1, тогооч 2, нярав 2 үйлчлэгч 2 гэсэн орон тооны бүтэцтэй үйл ажиллагаа явуулж байна.
Хөрөнгө оруулалт: 2008 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар
2011 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт “Боловсролын хөгжлийн хөтөлбөр -3”-ын хүрээнд 73 сая 40 мянган төгрөгний хөрөнгө оруулалтаар:
200 хүүхдийн ор хэрэгслэлийн хамт
Номын болон хувцасны шүүгээ, ширээ, сандал
2022 онд 100 матрасс 100 хөнжил
2024 онд сургуулийн хэмжээнд 8 сая төгрөгийн зардлаар камержуулалт хийгдсэн бөгөөд дотуур байрын гадна болон дотор талыг бүрэн камержуулсан.