Зөвлөгөөнийг нээж Боловсролын сайд П.Наранбаяр мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт барьж ажиллах бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өглөө.Мэргэжлийн болон техникийн боловсролын дэмжих сангийн үйл ажиллагаа, түүний зарцуулалт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ур чадварын шаардлагад нийцсэн мэргэжлийн болон техникийн боловсролын салбарыг хөгжүүлэх, салбарын цахим системийн өнөөгийн байдал, хөгжүүлэлт, магадлан итгэмжлэл, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, хосмог сургалт, жендэр зэрэг асуудлаар мэдээлэл солилцов. ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Ганхөлөг 2025 оны үр дүнгийн гэрээг Боловсролын ерөнхий газрын дарга Ц.Ням-Очиртой байгуулав.