Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээ энэ сарын 10-14-ны өдрүүдэд үргэлжилнэ. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээ 21 аймаг, нийслэлд нэгэн зэрэг өнөөдөр эхэллээ.
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн автомашины мэргэжлийн хөтөлбөрийн онол, ур чадварын үнэлгээгээр гүйцэтгэлийн үнэлгээ эхэлсэн. Үнэлгээнд сонгогдсон барилгын цахилгаанчин, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн хөтөлбөрийн ур чадварын үнэлгээ үргэлжилнэ.