Мэдээ, Мэдээлэл

research

ЖАЙКА-ИЙН САЙН ДУРЫН АЖИЛТАН САНО ТОШИХИРО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Япон хоёр орны хамтын ажиллагааны гэрээний дагуу байгууллагын хүсэлтийг үндэслэн аялал жуулчлалын чиглэлээр сайн дурын багш Сано Тошихиро манай сургуулийн бүрэлдэхүүнд орж, хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын чиглэлээр ажиллана.Аялал жуулчлалын мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох,олон улсын туршлага солилцоонд чиглэсэн сургалтын хөтөлбөр бий болгох,тус салбарын зах зээлд оюутан суралцагчдыг ажлын байртай болгох,аялал жуулчлалын салбар дахь оюутан, туршлагатай мэргэжилтнүүдийн сүлжээ үүсгэх зэргээр хамтын ажиллагааны зорилгыг тодорхойлов.Сайн дурын багш Сано Тошихиро нь ижил мэргэжлийн хүнд өөрийн мэдлэг туршлагаа хуваалцах,зөвлөгөө өгөх,аялал жуулчлалын хичээл заах,аялал жуулчлалын хичээлийн хөтөлбөрийг сайжруулах, сургуулийн зүгээс өгсөн бусад ажлыг хийж гүйцэтгэх юм.