Мэдээ, Мэдээлэл

research

"МОНГОЛ УР ЧАДВАР-2025" СУРГУУЛИЙН ШАТНЫ УРАЛДААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Нээлтийн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн, аж ахуй нэгж байгууллагуудын эксперт шүүгч, мэргэжлийн хичээлийн эксперт багш нар оролцлоо.

"Монгол ур чадвар-2025" сургуулийн шатны уралдаанаас улсын хэмжээнд зохион байгуулагдах шилдэг оролцогч шалгарах бөгөөд цаашлаад дэлхийн ур чадварын уралдаанд оролцох өргөн боломж, өмнө нь оролцож байсан туршлага бий гэдгийг ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Ганхөлөг онцлон хэллээ.

Энэ удаагийн уралдаанд хоолны үйлчилгээ

механикжсан тээврийн хэрэгсэл,механизмын засвар үйлчилгээ

цахилгаан тоног төхөөрөмж ашиглалт

барилгын сантехник хоолой угсралт

барилгын шал, хананы засал чимэглэлч

барилга бүтээц, угсралт мэргэжлийн чиглэлээр оролцож байна.