Мэдээ, Мэдээлэл

research

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР ГАМШГААС СЭРГИЙЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД ХАМРАГДЛАА

 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам"-д заасны дагуу жил бүрийн З-р сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль"-ийг хийдэг.Энэ журмын дагуу ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн багш,ажилчид, оюутан суралцагчид дуут дохиогоор ажлын байраа орхин гарч заасан цэгт цуглав.Аймгийн онцгой байдлын газрын нягтлан дэслэгч Н.Одхүү, гал түймэр унтраах, аврах 27-р ангийн салааны захирагч ахлах дэслэгч Д.Ганбаатар нар бэлэн байдлын үзлэг хийлээ.