Мэдээ, Мэдээлэл

research

АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН 2025 ОНЫ I ХУРАЛДААНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Хүүхэд хамгааллын бодлогыг  сургалтын байгууллага бүр хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа.Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд аймаг, сумын хүүхэд хамгааллын зөвлөл хяналт тавьж ажилладаг юм. Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл боловсролын байгууллагын  хүүхэд хамгааллын бодлого, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр нөлөөг нь дээшлүүлэх  асуудлыг тэргүүн тавин ажиллаж буй юм. Энэ удаагийн хуралдаанаар  манай сургуулийн хүүхэд хамгааллын бодлого, үйл ажиллагаа, танилцуулга мэдээллийг сонсож,хүүхдийн эрхийн талаарх тодорхой анхаарах асуудлыг авч хэлэлцлээ.Салбар дундын хамтын ажиллагаа, уяалдаа холбоог сайжруулж, хүүхдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллахыг  үүрэг болголоо.