Мэдээ, Мэдээлэл

research

ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГИЙН ТӨСЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ШУТИС-ийн ХАРЬЯА ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАНА

Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөгжлийн зөвлөх Маркус Пеш, суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн С.Сайншүр, төслийн ахлах мэргэжилтэн Д.Заяасайхан нарыг ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Ганхөлөг хүлээн авч уулзан, сургуулийн танилцуулга мэдээллийг өглөө.

Тус нийгэмлэг хөдөө аж ахуйн менежмент,экосистемийн тогтвортой байдлыг хангах төслийг манай аймагт хэрэгжүүлэх юм.

Уг төсөл манай сургуульд ойн техникч бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих бөгөөд төслийн багийнхан орчны үнэлгээ хийх, сургуулийн материаллаг бааз болон үйл ажиллагаатай биечлэн танилцах юм.