Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор аймгийн Боловсролын газрын ахлах арга зүйч нар төвийн сургуулиудад зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.Мэргэжлийн болон ерөнхий эрдэмийн 10 багшийн хичээлд сууж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй танилцлаа.Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, арга зүй, үнэлгээ, технологи хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, сайжруулах чиглэлээр зөвлөн тусаллаа.Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн хэрэгжилт, үр дүн, сургалтын байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр сургалт зохион байгууллаа.