Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд Хэльмут Кулитц, Хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Удо Вебер, Барут Марк хотын дарга Петер Илк нарыг ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Ганхөлөг хүлээн авч уулзлаа.Уулзалтаар сургуулийн бодлого, олон улсын хамтын ажиллагаа болон материаллаг баазын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд Хэльмут Кулитц хэлсэн үгэндээ “ Хөдөө аж ахуйн менежмент,экосистемийн тогтвортой байдлыг хангах төсөл бол том төсөл юм.Энэ төсөл Монгол орны ойн сангийн 3,1 хувийг дангаараа эзэлдэг Хөвсгөл аймагт хэрэгжих болсон нь сайшаалтай. Ойн аж ахуйг хөгжүүлэх, нөөцийг ашиглах бололцоо ихтэй аймаг учир энэ төсөл үр дүнтэй хэрэгжинэ гэж найдаж байна.Нөгөө талаар энэ салбарт ажиллах боловсон хүчинг чадавхжуулах нь чухал” гэдгийг онцлов.Сургуулийн захирал Б.Ганхөлөг хариу хэлэхдээ “Манай сургуулийн тэргүүлэх чиглэл ойн мэргэжлийн хөтөлбөрт энэ төсөл хэрэгжих болсонд талархаж буйгаа илэрхийлж, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, боловсон хүчнийг чадавхжуулах талаар хамтарч ажиллах болно” гэдгийг онцлов.Төлөөлөгчид ойн аж ахуйн мэргэжлийн дадлагын газрын орчин болон өмнө нь хэрэгжсэн төслийн үр дүнтэй танилцлаа.