Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг орон нутагт зохион байгуулах ажлын хэсгийг Хөвсгөл аймгийн Боловсролын газрын дарга О.Бадраагийн тушаалаар байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ш.Отгон-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсрол хариуцсан ахлах арга зүйч Ц.Мөнхсоёл, гишүүдээр боловсролын хяналтын улсын байцаагч Сургалт арга зүйн хэлтсийн дарга Н.Хонгорзул, хоол үйлдвэрлэл сургалтын орчин хариуцсан ахлах арга зүйч Г.Түвшинжаргал, хяналт үнэлгээ шинжилгээ хариуцсан ахлах арга зүйч Н.Шүрэнчулуун, аймгийн Үйлдвэрчний хорооны гишүүн Б.Мөнх-Орчлон нар томилогдсон байна.Ажлын хэсэг Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг сургуулийн түвшинд зохион байгуулах үнэлээч нартай уулзаж, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.