ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Ганхөлөг Барут Марк хотын дарга Петер Илкийг хүлээн авч уулзлаа.Манай сургуулийн тэргүүлэх чиглэл ойн салбар гэдгийг онцлон тус хотоос хэрэгжүүлж буй урт хугацааны төсөлд хамтран ажиллахад бэлэн гэдгийг илэрхийлэв.Барут Марк хотын дарга Петер Илк хариу хэлэхдээ "Орон нутгийн зүгээс замын зардлын асуудлыг шийдэж өгвөл танай сургуулийн багш суралцагчийг Герман улсад ойн мэргэжлийн чиглэлээр практикт суурилсан туршлага солилцох хөтөлбөрт хамруулах бүрэн боломжтой.Бусад зардлыг манай зүгээс бүрэн даана.Энэ салбарт хамтран ажиллахад нээлттэй" гэдгийг онцлов.