Мэдээ, Мэдээлэл

research

Түншлэгч байгууллагуудыг хүлээн авч уулзлаа

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн оюутан суралцагчид ээлжит дадлагад гарах гэж байна.

Энэ хүрээнд сургуулийн удирдлагууд барилгын мэргэжлийн оюутан суралцагчдыг дадлагажуулах түншлэгч байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар барилгын салбарын аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн сургуультай хамтран ажилласаар ямар ямар давуу тал байдаг талаарх мэдээллийг өглөө.

Мөн хүүхэд хамгаалалын талаарх зөвлөмж өгч, барилгын салбарын аж ахуй нэг байгууллагад хувиарласан дадлагажих хүүхдийн тоог танилцууллаа.

Цаашид хэрхэн хамтран ажиллах талаар гурвалсан гэрээ байгуулан ажиллахаар болов.